card

Спорт тоног төхөөрөмжүүд

Playgrow нь oлон улсын стандарт хангасан, бат бөх хийцтэй тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн болон сургалтын зориулалттай спортын байгууламжинд нийлүүлж суурьлуулдаг. Өндөр чанар, аюулгүй байдал, уян хатан сонголтуудыг нэгтгэсэн эдгээр тоноглол нь спорт заалны ашиглалт, харагдах байдлыг шинэ түвшинд хүргэнэ.
 

Спорт заалны ухаалаг шийдэл

PlayGrow нь спорт заалны орон зайн ашиглалтыг сайжруулах зориулалттай тоног төхөөрөмжийн цогц шийдлүүдийг санал болгодог. Сагсан бөмбөгийн самбар цагираг, заал хуваагч хөшиг, эвхэгддэг суудал, хамгаалалтын системүүдийг уялдуулан төлөвлөж нэг заалыг сургалт, тэмцээн, арга хэмжээ зэрэг олон төрлийн зориулалтаар ашиглах боломж бүрдүүлдэг. Энэхүү уян хатан шийдэл нь ашиглалтын үр дүнг нэмэгдүүлж, спорт заалны харагдах байдал болон үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

Мэргэжлийн сагсан бөмбөгийн самбар

Манай сагсан бөмбөгийн цагираг нь сургалт болон тэмцээний аль алинд тохирсон, бат бөх хийцтэй, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм. Таазнаас өлгөгдсөн, хананд суурилуулсан болон зөөврийн хувилбарууд нь заалны загвар, хэрэгцээнд тохируулан сонгох боломжтой насны тамирчдад ашиглахад тохиромжтой.

 
 

Ухаалаг систем

Спорт заалны үйл ажиллагааг бүрэн хянах электрон самбар, цаг хэмжилт болон удирдлагын нэгдсэн системүүд нь сургалт, тэмцээнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулахад шаардлагтай. Онооны самбар, shot clock, удирдлагын программ хангамжууд нь хоорондоо уялдаа холбоотой ажилласнаар заалны ашиглалт, зохион байгуулалт, үр ашгийг мэдэгдэхүйц сайжруулна. Эдгээр нэгдсэн шийдэл нь орчин үеийн спортын байгууламжийн зайлшгүй хэрэгцээтэй бүрэлдэхүүн хэсэг юм.

Хүсэлт илгээх