Хиймэл зүлэг - олон хэрэглээнд зориулагдсан иж бүрэн шийдэл
PlayGrow нь спортын талбай, нийтийн болон хувийн гадна орчинд зориулсан олон улсын стандартын хиймэл зүлгэн системүүдийг зураг төсөл, нийлүүлэлт, суурилуулалт, үйлчилгээний хамт иж бүрнээр санал болгодог.Бид Монгол орны уур амьсгал, ашиглалтын онцлогт тохирсон, аюулгүй, удаан эдэлгээтэй, баталгаат шийдлийг хэрэгжүүлдэг.
Танилцуулга
Бид олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн болон сонирхогчийн спортын талбайгаас эхлээд хувийн орон сууцны цэцэрлэгийн хэрэгцээг хангах олон төрлийн зориулалтын хиймэл зүлгийг нийлүүлэхийн зэрэгцээ угсралт, борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь үзүүлж, гүйцэтгэлийн баталгааг санал болгож байна.Олон улсын стандартад нийцсэн
Мэргэжлийн хөлбөмбөгийн талбайд тавигддаг өндөр зэрэглэлийн хиймэл зүлэг нь олон улсын стандарт, лабораторийн шалгалтуудыг давсан, чанар болон аюулгүй байдлыг баталгаажуулсан гэрчилгээтэй байдаг.Эдэлгээ, гулсах эсэргүүцэл, бөмбөгний үсрэлт, өнхрөлт, тоглогчдод өгөх мэдрэмж зэрэг бүх үзүүлэлт нь тогтвортой. Дэвсгэрийн суурь давхарга нь удаан эдэлгээтэй, UV хамгаалалт сайтай тул эрс тэс цаг агаарт ч өнгө, хэлбэр алдагдахгүй.
Мэргэжлийн лиг, сургалтын төв, сургууль, клубуудын талбайд илүү тохиромжтой.
Холимог спортын зориулалттай хиймэл зүлэг
Мультиспорт талбай буюу олон төрлийн хэрэгцээнд зориулсан тусгай бүтэцтэй хиймэл зүлэг.Нягтрал болон ширхэгийн өндөр нь олон төрлийн хэрэглээнд нийцсэн тул зөөлөн буулт, элэгдэл багатай гадаргуу бүрдүүлдэг.
Шууд цутгамал резин болон акрил шугамтай хослуулж суурилуулах боломжтой. Сургууль, хотын зүлэгт талбай, хорооллын тоглоомын хэсэг, олон нийтийн спортын талбайд тохиромжтой шийдэл.
Ландшафт болон ханын гоёлын зүлэг
Орчны тохижилтод зориулагдсан зүлэг нь байгалийн мэт харагдах ба зөөлөн материалттай, гэр ахуй болон барилгын гадна, дотор ашиглахад зориулагдсан.Цэцэрлэг, гэр хороолол, оффисын дотор засал, терасс, хаус хашаа, бассейн орчим зэргийг байгалийн өнгө төрхтэй болгож өгнө.
Мөн босоо ханын гоёлын зүлэгтэй хослуулан интерьер болон экстерьерийн ногоон ханын шийдэл хийх боломжтой. UV хамгаалалт, ус нэвтрүүлэх чадвар сайтай тул арчилгаа багатай, жилийн дөрвөн улиралд өнгөө хадгалдаг.

