card

Гүйлтийн Зам

Гүйлтийн зам нь хөнгөн атлетик, сургалтын бэлтгэл, нийтийн спортын үйл ажиллагаанд зориулагдсан тусгай гадаргуу бөгөөд тамирчны хурд, тэнцвэр, аюулгүй байдлыг хангах өндөр нарийвчлалтай инженерчлэл шаарддаг. Манай гүйлтийн замын системүүд нь олон улсын спортын стандартын шаардлагад нийцсэн бүтэцтэй бөгөөд гүйлтийн үед хөлийн түлхэлт, буултыг жигд болгож, халтиргааг багасгаж, үе мөчид ирэх ачааллыг бууруулах зорилготойгоор хийгддэг.
story-image

Цутгамал EPDM гадаргуутай Гүйлтийн зам

Цутгамал EPDM гадаргуутай running track нь мэргэжлийн хөнгөн атлетикийн талбайд хамгийн өргөн хэрэглэгддэг системийн нэг юм. Доод уян суурь давхарга нь гүйлтийн үед үүсэх доргилтыг шингээж, дээд гадаргуу нь элэгдэлд тэсвэртэй, жигд бүтэцтэй хийдэг. Энэхүү бүтэц нь тамирчдад хурдан гүйх, огцом зогсох, эргэх гэх мэт үйлдлийг аюулгүй, итгэлтэй гүйцэтгэх боломж олгодог.

EPDM гадаргуу нь нарны хэт ягаан туяанд тэсвэртэй тул олон жилийн турш өнгө алдахгүй, бороо болон цасны дараа ус хурдан нэвтрүүлж, гадаргуу дээр ус тогтоодоггүй. Энэ төрлийн running track нь олон жилийн эрчимтэй ашиглалтад ч гүйцэтгэлээ хадгалдгаараа давуу талтай.

story-image

Угсармал Гүйлтийн зам

Угсармал бүтэцтэй гүйлтийн замны шийдлүүд нь тодорхой бүсэд гүйлтийн зориулалтаар ашиглахад тохиромжтой бөгөөд суурилуулалт хурдан, засвар үйлчилгээ уян хатан байдаг. Ийм төрлийн замууд нь дотор болон гадаа орчинд, богино зайны гүйлт, фитнес болон дасгалын зориулалтаар ашиглагддаг бөгөөд гадаргуугийн уян чанар нь аюулгүй байдлыг дэмждэг.

Хүсэлт илгээх