Ландшафт зориулалтын хиймэл зүлэг
Ландшафт зориулалтын хиймэл зүлэг нь хувийн хашаа, цэцэрлэг, дээвэр, тагт, худалдаа үйлчилгээний орчин, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж зэрэг олон төрлийн хэрэглээнд тохирдог тул бодит өвстэй хамгийн адилхан, алхахад зөөлөн мэдрэмж, ус зайлуулах чадвар, мөн Монголын эрс тэс улирлын нөхцөлд хэлбэрээ сайн барих бат бөх чанартай юм.
Бодит мэт мэдрэмж
Playgrow нь Residential болон Commercial ландшафтын бүтээгдэхүүний шугамыг хөгжүүлж, бодит мэт өнгө төрхтэй, арчилгаа багатай, удаан эдэлгээтэй шийдлүүдийг санал болгодог.Манай ландшафтын хиймэл зүлэг нь усалгаа, тайралт, бордоо шаардлагагүйгээр жилийн дөрвөн улиралд ногоон өнгөө хадгалж, бодит өвстэй адил мэдрэмж болон тогтвортой үзэмжийг бий болгодог.

