card

Спорт шал

Спорт шал нь тамирчны гүйцэтгэл, аюулгүй байдал, тоглолтын чанарыг шууд тодорхойлдог чухал бүрэлдэхүүн хэсэг юм. PlayGrow нь дотор болон гадаа орчинд ашиглах боломжтой, олон улсын стандартын шаардлагад нийцсэн спортын шалны иж бүрэн шийдлүүдийг санал болгодог.
story-image

Мэргэжлийн гүйлтийн зам

Running track буюу гүйлтийн зам нь хөнгөн атлетик болон гүйлтийн бэлтгэлд зориулагдсан тусгай гадаргуу бөгөөд тамирчны хурд, тэнцвэр, хөдөлгөөний нарийвчлалыг дэмжих зорилготойгоор бүтээгддэг. Гүйлтийн замын бүтэц нь хөлийн түлхэлт, буултыг жигд болгож, үе мөчид ирэх доргилтыг шингээх уян чанартай байхаар хийдэг.

Манай системүүд нь стадион, арена, сургууль, нийтийн гүйлтийн замд тохиромжтой бөгөөд бороо, цасны дараа ус хурдан нэвтрүүлэх чадвартай, гадаргуугийн барьц сайтай байдаг. Жилийн дөрвөн улиралд тогтвортой ашиглах боломжтой нь гүйлтийн замын хамгийн чухал давуу талуудын нэг юм.

story-image

Заалны модон спорт шал

Заалны модон спорт шал нь олон улсын тэмцээн, мэргэжлийн спортын заалд ашиглагддаг, тоглолтын стандарт шаарддаг шалны төрөл юм. Манай модон спорт шалны системүүд нь FIBA-ийн стандартын шаардлагад нийцсэн бөгөөд сагсан бөмбөгийн мэргэжлийн болон хагас мэргэжлийн талбайд ашиглахад бүрэн тохиромжтойгоор бүтээгдсэн.

Эдгээр шалнууд нь байгалийн хатуу модон дээд гадаргуу, уян суурь бүхий олон давхар бүтцээс бүрдэх ба тоглолтын үед бөмбөгний жигд ойлт, гадаргуугийн барьц тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлдэг. Модон гадаргуу нь гулсахгүй, хөдөлгөөнийг хязгаарлахгүй байдлаар боловсруулагдсан тул тамирчдын хурд, тэнцвэрийг дэмждэг.

story-image

3х3 Угсардаг спорт шал

3x3 спорт шал нь орчин үеийн сагсан бөмбөгийн хурдтай, эрчимтэй тоглолтод зориулагдсан тусгай гадаргуу бөгөөд гадна нөхцөлд ашиглахад тохиромжтойгоор бүтээгдсэн. Энэхүү шал нь хотын задгай талбай, нийтийн спортын бүс, эвент болон тэмцээний орчинд хурдан угсарч ашиглах боломж олгодог уян хатан шийдэл юм.

3x3 тоглолтын онцлогт нийцүүлэн гадаргуу нь гулсахгүй, барьц сайтай, эргэлт болон огцом хөдөлгөөнд тогтвортой байхаар инженерчлэгдсэн байдаг. Энэ нь тоглогчдод итгэлтэй хөдөлгөөн хийх, тоглолтын хурдыг хадгалах боломжийг олгодог.

Зөв цонголт, Зөв гүйцэтгэл

Спорт шал бүр өөрийн гэсэн зориулалт, гүйцэтгэлийн шаардлагатай байдаг. Тиймээс PlayGrow нь талбайн ашиглалт, орчны нөхцөл, спортын төрлийг харгалзан хамгийн тохиромжтой шийдлийг санал болгож, зураг төсөл, суурилуулалт, ашиглалтын дараах дэмжлэгийг багтаасан иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг.

Хүсэлт илгээх