Спорт Заалны Акустик хавтангууд
Спорт заал, аренагийн орчинд дуу чимээний жигд тархалттай, цуурай багатай орчин нь тоглолт, дасгал, тэмцээн, олон нийтийн арга хэмжээний чанарт шууд нөлөөлдөг. Том эзэлхүүнтэй зааланд дуу ойж цуурайтах, шуугиан ихсэх нь тамирчид, дасгалжуулагч, үзэгчдэд таагүй нөхцөл үүсгэдэг тул акустик шийдэл зайлшгүй шаардлагатай болдог.
Спортын зориулалттай акустик хавтангийн үүрэг
Спорт заалд суурилуулдаг акустик хавтангууд нь дууны долгионыг шингээж, цуурайг багасгах замаар орчны акустикийг тэнцвэржүүлдэг. Үүний үр дүнд дасгалжуулагчийн заавар тодорхой сонсогдож, тоглолтын үеийн дохио, зар мэдээлэл ойлгомжтой болдог. Мөн үзэгчдийн дуу чимээ жигд болж, заал доторх ерөнхий шуугиан мэдэгдэхүйц багасна.Энэ нь зөвхөн тав тух бус, спортын аюулгүй байдал, зохион байгуулалтын чанарт ч чухал нөлөө үзүүлдэг.
Заал ба аренад тохирсон дизайн
Акустик хавтангийн хэлбэр, өнгө, гадаргуугийн хийцийг заалны интерьер, багийн өнгө, архитектурын шийдэлтэй уялдуулан сонгох боломжтой. Хана болон таазанд суурилуулах хувилбаруудтай тул заалны орон зайг алдагдуулахгүйгээр акустикийг сайжруулах шийдэл болдог.Спортын заал, сагсан бөмбөгийн ордон, волейболын танхим, бэлтгэлийн заал, бассейн зэрэг олон зориулалтын зааланд ашигладаг.
Материал ба дуу шингээх гүйцэтгэл
Акустик хавтангууд нь өндөр нягтралтай, дуу шингээх тусгай бүтэцтэй материалаар хийгдсэн байдаг. Дуу шингээх коэффициент өндөр тул өргөн давтамжийн хүрээнд дууны ойлтыг бууруулж, спорт заалын акустикийг бодитоор сайжруулна. Мөн механик цохилтод тэсвэртэй, бөмбөг мөргөлдөх, санамсаргүй цохилтод эвдрэхгүй байхаар төлөвлөгдсөн нь спортын орчинд чухал давуу тал болдог.Хавтангууд нь галын аюулгүй байдлын стандартын шаардлагыг хангаж, дотор орчны аюулгүй хэрэглээнд нийцсэн байдаг.











