Стадион, спорт заал, үзвэрийн танхимын үзэгчдийн суудал
Бид спорт заал болон стадионы үзэгчдийн суудлын тэргүүлэгч үйлдвэрлэгчийн чанартай бүтээгдэхүүн болон шийдлүүдийг өргөн сонголттойгоор санал болгож байна. Задгай, битүү, зөөврийн, байнгын, хураагддаг зэрэг олон төрлийн шийдлүүдээс таны хэрэгцээнд аль тохирохыг бид санал болгохдоо баяртай байх болно.
Танилцуулга
Гадна задгай стадионы суудлаас эхлээд дотор спорт заал, үзвэрийн танхимын үзэгчдийн суудлын олон төрлийн шийдэл дундаас бид таны хэрэгцээнд тохирох шийдлийг санал болгохдоо баяртай байх болно. Сайн чанар, удаан эдэлгээтэй эдгээр суудлууд нь таны төсөлд өнгө нэмэхээс гадна үзэгчдийн тав тухыг хангаж, үнэ цэнийг нэмэгдүүлэх давуу талтай. Сургуулийн заалны хураагддаг сандал, олон нийтийн үзвэрийн зөөврийн суудал зэрэг төрөл бүрийн шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бид өгхөд бэлэн байна.Спорт заал, олон зориулалтын суудал
Дотор спорт заалд зориулагдсан суудлууд нь хөнгөн атлаа бат бөх хийцтэй, эвхэгддэг болон суурин хэлбэрээр суурилуулах боломжтой. Ийм төрлийн суудлууд нь заалны талбайг олон зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай үед суудлыг эвхэж, чөлөөт орон зай бий болгох давуу талтай.Спортын тэмцээнээс гадна концерт, арга хэмжээ, олон нийтийн хурал, соёлын үйл ажиллагаанд тохируулан ашиглах боломжтойгоор зохион бүтээгддэг.
Материал ба удаан эдэлгээ
Суудлын үндсэн материал нь өндөр чанарын полимер бөгөөд элэгдэл, механик нөлөөлөлд маш их тэсвэртэй. Металл хийц, бэхэлгээний систем нь зэврэлтээс хамгаалагдсан тул дотор болон гадаа орчинд удаан хугацаанд ашиглахад тохиромжтой.Материалын өнгө, хэлбэрийг байгууламжийн дизайн, багийн өнгө, брэндийн хэв маягт тохируулан сонгох боломжтой нь спортын орчны нийт үзэмжийг сайжруулдаг.













