KOMPAN Playgrounds
KOMPAN (КОМПАН) нь хүүхдийн тоглоомын талбайн тоглоом болон гадна талбайн бялдаржуулах тоног төхөөрөмжийн олон улсын зах зээл дээрх тэргүүлэгч үйлдвэр. 50 гаруй жилийн түүхтэй Дань улсын KOMPAN нь өдгөө Чех, Герман, Польш, АНУ зэрэг улсуудад өөрийн салбар үйлдвэрүүдээ байгуулсан. Сард дунджаар 1000 гаруй хүүхдийн тоглоомын талбайн тоглоом, гадна талбайн бялдаржуулах тоног төхөөрөмжийг 90 гаруй улсад өөрийн 30 охин компани болон 60 гаруй албан ёснытүншүүдээр дамжуулан тогтмол нийлүүлдэг. KOMPAN нь бүтээгдэхүүнүүдийнхээ загварыг өөрийн судалгаа шинжилгээний хүрээлэн болох KOMPAN Play Institute болон KOMPAN Fitness Institute-д боловсруулж, олон улсын стандартын дагуу сайн чанарын материал ашиглаж үйлдвэрлэдэг. Угсралт суурьлуулалтын ажлыг тухайн зах зээл дээрх мэргэжлийн баг хамт олон хийж гүйцэтгэдэг ба угсарсан тоглоомын засвар үйлчилгээ, эд ангийн бэлэн байдлыг хангуулах боломжтой. KOMPAN үйлдвэрийн
тоглоом болон тоног төхөөрөмжүүд нь эд ангиасаа хамааран 2 жилээс ашиглагдах хугацаа дуусах хүртэл баталгаат хугацаатай байдаг.

